2011-03-27
зөвлөгөө 3

  Тархи цэнэглэх дасгал нь оюуны чадамжийг 40 хувиар нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэр тусмаа долоо хоногийн дотор тархиа цэнэглэх боломж бүрдсэн байна. 

  Шотландын Эдинбург их сургуулийн Амьд бие судлалын төвийн профессор Марк Литхиосийн үзэж буйгаар тархи нь олон тооны булчингаас тогтдог тул дасгал хийснээр хөгжүүлэх боломжтой гэнэ. 

 Тэрбээр "BBC" телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа туршилтад хамрагдсан 100 хүний "IQ"-гийн төвшин 40 хувиар нэмэгдсэнийг өгүүлжээ. Судалгааны үр дүн сайн дурынхныг туршилтад хамрагдахаас өмнө нотлогдсон гэнэ.

Ингээд тархиа цэнэглэх дасгалуудтай танилцъя: 

Даваа гариг:
 Оройн хоолондоо тослог ихтэй загас идэх хэрэгтэй. Ажилдаа явган эсвэл дугуйгаар яваарай. Хэрвээ ийм боломжгүй бол урьд нь хэрэглэж байгаагүй унаа хөлөглөж болно. 

Мягмар гариг:
 Шинэ үгсийг цээжлэ. Энэ үгсээ өдөр тутмын яриандаа хэрэглэж заншвал илүү үр дүнтэй.

Лхагва гариг:
 Бясалгалын хичээлд суу. Шинэ хүмүүстэй танилцаж яриа өрнүүлээрэй. 

Пүрэв гариг: 
Энэ өдөр ажилдаа явахдаа шинэ замаар яваарай. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг үзэж сонирх. 

Баасан гариг:
 Согтууруулах ундаа болон кофе агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Худалдаа хийхээр гарахдаа авах зүйлийнхээ жагсаалтыг цээжлэ. 

Бямба гариг:
 Шүдээ угаасныхаа дараа нүдээ анин шүршүүрт ороорой. Чихэнд сонин сонсогдох ч үр дүнтэй арга. 

Ням гариг: 
Үгийн сүлжээ бөглө. Үүний дараа богино замын явган аялал хийх нь тохиромжтой. 

Бичсэн: daagii97 | цаг: 12:54 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сайн зөвөлгөө байнаа багшаа би 8а ангийн Баярмагнай байнаа таниас асуух зүйл байна. Шалгалтанд Эсээс эхлүүлээд одоо үзсэн хүртэл ирнэ биздээ багшаа хариулж өгөөч
Бичсэн: 8a Баярмагнай (зочин) цаг: 09:57, 2011-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax